Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хүрэлцэн ирээд байна.Яг одоо Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах гэж байна. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмыг нээж, үг хэлэх юм.



















































