
Үндэсний их баяр наадам тохиож байгаа энэ өдрүүдэд буюу долдугаар сарын 11, 12-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан байдаг.