
Харин согтрууруулах ундаа, тамхи зарахыг хоригложээ. Мөн Майонез, өндөг, крем, хиам болон түүнийг оролцуулсан бүтээгдэхүүн худалдаалах, түүгээр үйлчлэх, халаасан хоол, даршилсан бүтээгдэхүүн задалж худалдаалах, хэрэглэх, шорлог, шарсан мах, хуушуур зэрэг бүтээгдэхүүнийг зөвшөөрөгдсөн газраас өөр газар үйлдвэрлэх, гар дээрээс худалдаалах, хадгалах хугацаа дууссан болон хадгалалтын буруугаас чанар, аюулгүй байдал нь өөрчлөгдсөн, шошгын стандартын шаардлага хангаагүй, гэмтэж чанараа алдсан хүнсний бүтээгдэхүүн, хоол хүнсний зүйлийг худалдахыг хориглосон байна.
МХЕГ