
Хүй долоон худагт Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга н.Ганбатын мэдээлснээр Хүй долоон худагт зарагдаж байгаа хуушуур, хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийж байгаа гэлээ. Одоогоор зөрчил гараагүй байна.
Мөн тамхины хяналтын тухай хуулиар тамхийг олон нийтийн газарт худалдаалахыг хориглосон. Тиймээс энэ талаар мэдээлэл авч байгааг тэрбээр хэллээ. Хэрвээ тамхи зарж байгааг харсан бол 88110977 утсаар мэдэгдэхийг захьсан юм.