Нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар,
туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын
суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн
эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар,
туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө
гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч
сайжирна.