Үндэсний баярын энэ өдөр Монгол наадмын 20 гаруй түрүүг авсан эрхэм хүний яриаг хүргэж байна. Азрага хурдлуулахдаа тун гарамгай гэж хүндлэгддэг. Учир нь төрийн наадмын 20 гаруй түрүүнийхээ 13-т нь уясан азрагаа түрүүлгүүлж байжээ. Мөн их хурдад хоёр удаа азрагныхаа торгон жолоог өргүүлсэн юм. Ингээд азрагны 15 түрүү авсан Тод манлай уяач болжээ. Монголын уяачдаас хэн ч түүний амжилтыг эвдээгүй байна. Д.Даваахүү гуай ажнай хурдан хүлэг уралдуулахаас гадна эрхий мэргэн харваач, аймгийн арслан цолтой бөх юм. Бас уртын дууч. Наадамд гурван дуутай, найранд гурван дугараатай Хөдөлмөрийн баатар, Тод Манлай уяач, Монгол Тулгатны бахархал болсон түүний яриаг үзнэ үү.