Наадамчдын хүсэн хүлээдэг соёолон дөнгөж сая бариандаа орлоо. Энэ жилийн соёлонгийн наадамд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул аймгийн Алдарт уяач Ширнэнбандийн Адьшаагийн хонгор үрээ түрүү магнайдаа тоосгүй түрүүлэн ирж хурсан олноо цэнгүүллээ.
Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн үрээ хурдалсан бол айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын харъат аймгийн Алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарын саарал үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хүрэн үрээ, Айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын бор үрээ тус тус хурдаллаа.
Сэтгэгдэл (1)