
Эцэг, эхээсээ санамсаргүй салж, төөрлөө гэсэн 29 дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ. Цагдаагийн байгууллагынхан тэдгээр хүүхдийг олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Харин өнөөдөр гурван хүүхэд алга болоод байгаагаас нь хоёрыг нь олжээ. Одоо нэг хүүхдийг хайж байгаа аж. Түүнчлэн хулгайн таван хэрэг бүртгэгдснээс дөрөв нь халаасны хулгай байв. Цагдаагийн байгууллагынхан гэмт хэргийн гаралт бага байгааг Төв цэнгэлдэх хүрээлэнг камержуулсантай холбон тайлбарлаж байна.
24tsag.mn