
Үндэсний их баяр наадмын шагайн харваа тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Өнөө жилийн шагайн харваанд Завхан, Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дорнод зэрэг 15 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 42 багийн 360 гаруй харваач цэц мэргэнээ сорив.
Хэсгийн харваанд үлдсэн 21 багийн хагас шигшээ тоглолт болж дууссан бөгөөд өнөөдөр хэсэг тус бүрээс тодорсон зургаан багийн дундах шигшээ харваа явагдаж байна.
24tsag.mn