
Даян аварга А.Сүхбатын гарын шавь, улсын харцага Ө.Даваабаатар баяр наадмын дөрвийн даваанд улсын начин С.Батсуурьтай оноолт тааран барилдаж өвдөг шороодлоо. Түрүү жилийн сар шинийн баярт зориулсан барилдааны үеэр "Олимп" бөхийн
дэвжээний дасгалжуулагч, Монгол Улсын далай аварга А.Сүхбат багшаасаа
урмын мялаалга болох 1000 ам.доллараар шагнуулж байсан аймгийн арслан
Ө.Даваабаатар өвдөг шороодсон ч наадамчин олон ихэд сэтгэл дундуур байгаа юм. Харин Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын начин Б.Батмөнх, улсын харцага Т.Амартүвшинөөр дөрөв давлаа. Мөн улсын начин Ж.Оргил улсын начин Н.Батзаяад унаснаар хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө.
24tsag.mn