
Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Ардын хувьсгалын Үндэсний их баяр наадмын хурдан дааганууд дөнгөж сая барианд ирлээ. Уралдаанд Говь-Алтай аймгийн Н.Амарбаясгалангийн хул даага хамгийн түрүүнд магнайдаа тоосгүй түрүүлж, наадамчин олноо цэнгүүллээ. Аман хүзүүнд мөн л Говь-Алтай аймгийн Жаргалсайханы Энхболдын сартай зээрд даага орлоо. Харин гарсан цагаасаа өнгөлж уралдсан, наадамчин олон дунд түрүүг авчих болов уу гэсэн горьдлогыг төрүүлээд байсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Эрдэнэбилэгийн хүрэн даага айргийн гуравт хурдаллаа. Харин айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугул Лхагвын Батмөнхийн шарга даага, айргийн тавд Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын сартай зээрд даага тус тус хурдаллаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)