
Хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлээд байгаа билээ. Тэгвэл Улсын арслан Б.Ганбатаар аймгийн арслан Т.Баасанхүү тав давлаа. Мөн аймгийн арслан Н.Түвшинбаяр улсын гарьд Д.Рагчаараар тав давж есөн хөлт цагаан тугаа тойрлоо. Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, аймгийн арслан Э.Оюунболд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын гарьд И.Доржсамбуугаар тав давлаа. Ийн Н.Түвшинбаяр, Т.Баасанхүү, Э.Оюунболд нар начины болзол хангалаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)