
Начин төрөх даваанд буюу энэ даваанд улсын цолны төлөө таван аймгийн арслан цолтой бөх үлдэж, улсын цолны төлөө барилдсан билээ. Тэгвэл дөрвөн начин улсын цолтой болоод байгаа бөгөөд дөнгөж сая тав дахь нь төрлөө. Тав дахь начины болзол хангасан бөх бол Увс аймгийн уугуул, аймгийн арслан Н.Батсуурь юм. Тэрээр Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын харьяа Улсын Харцага Т.Өсөх-Ирээдүйгээр давж улсын начин цолны болзол хангалаа.
Ийн Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ үргэлжилж буй хүчит бөхийн
барилдааны тавын даваанд нийт таван аймгийн арслан учраа бөхөө өвдөг
шороодуулж, улсын начин цолны болзол хангалаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)