
Үндэсний их баяр наадмын сурын харваа үргэлжилж байна. Тэгвэл хэдхэн хормын өмнө сурын талбайд эмэгтэйчүүдийн шигшээ найман харваач цэц мэргэнээ сорьлоо. Ингээд Хэнтий аймгийн Дадал сумын харваач, хошой мэргэн Х.Оюунчимэг гурав дахь жилдээ түрүүллээ. Ийнхүү тэрээр Монгол Улсын гоц мэргэний болзол хангаж байгаа юм.
24tsag.mn