
Сурын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дүнг бид танилцуулсан байгаа. Тэгвэл сурын эрэгтэйчүүдийн шигшээ найман харваач цэц мэргэнээ сорьсноос Л.Отгонбаяр 40 сум тавьж 35 оносноор түрүүлж Хошой мэргэн цол хүртэж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл Хоёрдугаар байранд Хошой мэргэн Ц.Баасанхүү, гуравдугаар байранд спортын мастер Б.Батбаатар нар орлоо.
Энэ жилийн баяр наадмаар спортын мастер гурав, дэд мастер нэг, хошой мэргэн нэг, гоц мэргэн цолтой нэг хүн шинээр төрж байгаа юм.
24tsag.mn