Энэ жилийн наадамд олимпийн аварга Н.Түвшинбаярт Даян аварга Г.Өсөхбаяр барилдалгүй тахимаа өгсөн юм.

Энэ жилийн наадамд олимпийн аварга Н.Түвшинбаярт Даян аварга Г.Өсөхбаяр барилдалгүй тахимаа өгсөн юм. Хэдэн жилийн өмнө Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гарьд Б.Гантогтоход тахимаа өгч байсан түүхтэй. Тухайн үед Б.Бат-Эрдэна аварга “Х.Баянмөнх аварга намайг залуу байхад тунаанаас гаргаж байсан юм. Тэрийг бодсон. Бас Б.Гантогтохыг сайн барилдаасай гэж хүссэн” хэмээн тайлбар хийж байсан.
Харин Даян аварга Г.Өсөхбаяр олимпийн аваргад тахимаа өгсөн талаараа ийм тайлбар хийлээ.
- Та яагаад олимпийн аварга Н.Түвшинбаярт тахимаа өгөвөө? Энэ талаарх таны саналыг сонсьё?- Н.Түвшинбаяр бол Монголын нэрийг дэлхийд сайнаар гаргасан хүн. Олимпийн аварга тамирчин. Тиймээс Н.Түвшинбаярыг үндэсний бөхөөрөө ч гэсэн сайн барилдаасай, өндөр цолд хүрээсэй гэж хүссэн. Тиймээс тахимаа өглөө. Энэ бол Монгол бөхийн ёс. Монгол бөхийн ёсоор тахимаа өглөө гэж ойлгож болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)