
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 ба 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жинд аваргууд тодрох юм.
Энэ удаагийн тэмцээнийг Монгол улс зохион байгуулж буй бөгөөд үзэгчдийн оролцоо хангалтгүй байгаа нь дараа дараагийн тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахад сөргөөр нөлөөлж болзошгүй гэж албаныхан хэлж байна. Энэ талаар Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга "Монголчуудаа жүдо бөхөө ирж үзээрэй. Иймэрхүү байвал дэлхийн аваргын тэмцэээнийг Улаанбаатарт зохион байгуулахад дэмжлэг байхгүй болох нь. Тэмцээнийг үнэгүй үзэж байгаа юм байна шүү” гэж уриаллаа.
Сэтгэгдэл (7)