"Цахилгаан тээвэр" компаниас "Эко шөнийн тээвэр" төслийг Улаанбаатарт хотноо туршилтын шугмаар ажиллуулж эхлээд байна.

"Цахилгаан тээвэр" компаниас "Эко шөнийн тээвэр" төслийг Улаанбаатарт хотноо туршилтын шугмаар ажиллуулж эхлээд байна. “Эко шөнийн тээвэр”-ийг энэ сарын 11-нээс эхлэн туршиж эхэлжээ. Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханийн материал-Офицерүүдийн ордон” маршрутаар хоёр тролейбус ажиллаж байгаа аж.
Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж. Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан хэмээн
"Цахилгаан тээвэр" компани мэдээллээ.
Сэтгэгдэл (6)