
“Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төсөл хэрэгжүүлж, 23.00-05.00 цагийн хооронд хоёр чиглэлд дөрвөн троллейбус үйлчилгээнд гаргасан байна. Наадмын эхний өдөр буюу долдугаар сарын 11-нээс шөнийн троллейбусууд үйлчилгээнд гарсан бөгөөд хоёр сарын хугацаанд туршилтын байдлаар явуулж үзэх юм байна. Ханын материалаас Офицеруудын ордон хүртэл 40 минутын зайтай хоёр троллейбус үйлчлэх бол III, IV хорооллоос Үйлдвэр комбинат- БММЗ чиглэлд мөн хоёр троллейбус 25 минутын зайтай зорчигчдоо буулгаж, суулгах гэнэ. Эдгээр троллейбусыг дотооддоо угсарсан ба хосолмол хөдөлгүүртэй учраас цахилгааны саатал гарсан үед дизель генераторын горимоор ажиллах аж. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан байна. Үнэ тарифын хувьд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчиж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)