
Энэ сарын 14-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг даваад байна. Мөн Хэнтэй нуруунаас эхтэй Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор, Увс нуурын сав Хархираа, Хянганы нуруунаас эхтэй Халх голууд үерийн түвшинг тус тус давсан байна. Иймд дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.