
Нийслэл хотын замыг засах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн Дарь-Эхийн уулзвараас Дарь-Эхийн эцэс, Дамбын чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж, зам засварын ажлыг хийхээр болжээ. Замыг оройн 22.00 цагаас эхлэн гурав хоногийн хугацаатай хаах юм байна.
Иймд энэ чиглэлээр зорчих жолооч, зорчигчид 32-долоон буудлын чиглэлийн замыг сонгох болсныг
Замын цагдаагийн газраас мэдээллээ.