
Өнгөрсөн хоногийн хугацаанд объектын гал түймрийн 1, аврах ажиллагааны 2, цогцос гаргах 1, зам тээврийн ослын 1 дуудлага ирж нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн ээлжийн бүрэлдэхүүн үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн гал унтраах тасаг очиход 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай унтрааж ажилласан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Зам гүүрийн баазын хойно Булагийн гудамжинд төрөх дөхсөн байсан эмэгтэй бие засах гэж байгаад жорлонд хүүхдээ унагаасан байна. Дуудлагын дагуу Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлэг очиход 38 настай иргэн хүүхдээ унагасныг иргэд гаргасан байдалиай байжээ. Азаар эх болон хүүхдийн биед үзлэг хийхэд биеийн байдал хэвийн байсныг 103-ын эмчид шилжүүлэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)