
Хурд хэтрүүлсэн болон гэрлэн дохио зөрчсөн байдлыг сүүлийн 3 жилээр авч үзэхэд 2011 онд нийт 329002 зөрчил гарснаас 38,4 хувь нь хурд хэтрүүлсэн, 61,6 хувь нь улаан гэрлэн дохионы зөрчил байсан байна. Харин 2012 онд нийт 285833 зөрчил гарснаас 47,3 хувь нь хурд хэтрүүлсэн, 52,7 хувь нь улаан гэрлэн дохионы зөрчил гаргасан байна. Өнгөрсөн сарын 30-ны өдрийн байдлаар 76299 тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж, 49876 тээврийн хэрэгсэл уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн байна. Мөн 11 цэг дээр тээврийн хэрэгслийг хурд хэтрүүлсэн болон уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг хяналтын төхөөрөмжөөр илрүүлж, баримт болгон баталгаажуулжээ.
Тиймээс ирэх сарын 1-ээс замын хөдөлгөөний зөрчилд хариуцлага тооцох, торгуулийн бэлэн бус хэлбэрт орох, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата Төв”-өөс авч, торгуулийн мэдээллийг шуудангаар тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэж эхлэх гэж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)