
Жолооны үнэмлэхний хэвлэлт зогсч, үнэмлэх олгохгүй байгаад жолооч нар нэлээд бухимдалтай байгаа билээ. Тэгвэл Замын цагдаагийн газар жолооны үнэмлэх хэвлэдэг машинаа шинэчилсэн боловч эвдрэлтэй байгаа учраас үнэмлэх хэвлэх боломжгүй болчихоод байгаа аж. Гэхдээ жолооны үнэмлэхний оронд түр үнэмлэх олгож байгаа юм байна. Харин жолооны үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн иргэдийн үнэмлэх 20-25 хоногт гарах аж. Мөн жолооч нартаа сайхан мэдээ дуулгахад ирэх даваа гарагаас шинэ машинаа ашиглаж, үнэмлэхээ хэвлэж эхлэх гэж байгаа юм байна. Тэгэхээр шинээр жолооч болж байгаа жолооч нарын үнэмлэхийг ирэх долоо хоногоос хэвлээд эхлэх нь.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)