
Вакцинжуулалтыг 17 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр үнэ төлбөргүй хийж байгаа бөгөөд иргэд өөрсдийн хүсэлтээр хамрагдах боломжтой юм. Вакциныг гарын бугалганы дунд хэсгийн арьсан дээр зурах аргаар хийх гэнэ. Мөн вакциныг эрсдэлтэй бүлгийн хүн амд буюу 10 наснаас дээш насныханд хийх аж. Тус вакциныг арьсан доор, булчинд, судсаар тарихыг хориглодог юм байна. Тарваган тахлын вакцинжуулалтыг жил бүрийн долдугаар сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг билээ. Энэ дагуу голомтот нутгийн хүн ам, тухайн голомт нутагт тарваган тахлын хүний өвчлөл гарсан тохиолдолд эмч эмнэлгийн ажилтан, ОБЕГ зэрэг байгууллагын хүмүүст тарваган тахлын голомтот нутагт геологи, хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг хүмүү, вакцинжуулалтанд хамрагдах нь зүйтэй гэжээ.
24tsag.mn