Дөнгөж сая олимпийн аварга Н.Түвшинбаяр тархины хорт хавдартай Б.Танан охинд туслахаар өөрийн кимоногоо дуудлага худалдаагаар зарахаа мэдэгдсэн бол Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ч кимоногоо зарахаа зарлав. Тэрээр " Олон сайхан амжилтыг авчирсан кимоногоо дуудлага худалдаагаар худалдаж мөнгийг Танан охинд хандивлахаар шийдлээ.Энэ кимоногоо өмсөж Азийн наадмын аварга, "Мастерс" тэмцээний аварга, Азийн аварга, Дэлхийн цомын аварга болж байсан" гэв.

4 настай Б.Танан охины эмчилгээний зардалд хандив өргөх сайн дурын хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа билээ. Б.Танан охин тархины хорт хавдартай. Монголд эмчлэгдэх боломжгүй тул одоо Солонгосын Samsung medical center эмнэлэгт эмчлүүлж байгаа. Гэвч энэхүү эмчилгээнд цаг хугацаа, их мөнгө хэрэгтэй билээ. Тиймээс энэ охины эмчилгээнд Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн ажилчид бүр олимпийн аваргууд маань хүртэл хандив өргөж байна.



Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)