
Баянгол дүүргийн VI хороо буюу “UB palace”-ын урд талын спорт цогцолборын гадна байрлах 30 метр өндөр дөрвөн ширхэг гэрэлтүүлгийн шон бэхэлгээ муутай учраас нурах эрсдэлтэй байна гэсэн дүгнэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргажээ. Эдгээр гэрэлтүүлгийн шонгийн эзэмшил нь нийслэлийн өмчөөс “Анун манка” компанид шилжсэн байсан учир тхайн компанид дээрх дөрвөн шон буулгах мэдэгдэл хүргүүлсэн байна. Гэвч одоо хүртэл арга хэмжээ аваагүй байгаа аж. Иймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газраар дамжуулан аюулгүй байдлыг хангаж, энэ долоо хоногтоо багтаан буулгахаар болжээ. Зардлыг нь дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаад, дараа нь тухайн эзэмшигч компаниас гаргуулах аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)