
-Баярын өдрүүдэд хэчнээн дуудлага ирэв. Хэрхэн ажиллав?
-Нийслэлийн Онцгой байдлын газар өнгөрсөн баярын өдрүүдэд 49 бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн. Аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын нийт 37 дуудлага ирсэн байна. Үүний дийлэнх буюу 25 хувийг гал түймрийн дуудлага эзэлсэн. Энэ жилийн хувьд голын усны осол харьцангуй бага байна. Учир нь завьт эргүүлийн хүч нэмэгдүүлэн ажилласан байгаа. Завьт эргүүлийг сүүлийн гурван жил Туул голд ажиллуулж байна. Сүүлийн хоёр жилийн байдлаар голын усанд осолдож амь насаа алдах байдал буурсан байгаа.
-Гал түймрийн дуудлага дийлэнх хувийг эзэлж байгаа гэсэн үг үү?
- Ерөнхийдөө обьектийн гал түймэр их гарлаа. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, ёслолын буудлага болсон газруудад Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангиуд мөн гал түймэр улсын хяналтын байцаагчид галын аюулгүй байдлыг хангуулах үзлэг шалгалтыг зохион байгуулж хяналт тавьж ажилласан байгаа.
-Өчигдрийн хувьд хэчнээн дуудлага ирэв?
- Аврах гал унтраах анги унтраасан 2 дуудлага байгаагаас байшин шатсан 1, хог шатсан 1 байна. Андуурсан 2 дуудлагатай байлаа. Дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 2 дуудлагатай байлаа.
Д.Ундрах /24tsag.mn/