
Улсын хэмжээнд цагдаагийн байгууллага, дотоодын цэргийнхэнтэй 38 сэтгэлзүйч хамтарч ажилладаг байна. Тухайн сэтгэлзүйчид нь цагдаагийн албан хаагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн тандалт судалгаа хийх үйл ажиллагаа явуулахаас гадна гэрч, сэжигтэн этгээдэд ч бас сэтгэлзүйн судалгаа хийж зөвлөгөө өгдөг аж. Өнөөдрийн байдлаар 38 сэтгэлзүйчийн 13 нь нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Хоёр нь дотоодын цэрэгт, бусад нь орон нутагт томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байгаа аж. Эдгээр сэтгэлзүйчид нь жил болгон алба хаагчдын дунд судалгаа тандалт явуулж, сэтгэлзүйн болон стрессийг нь тайлах зөвлөгөө өгдөг байна. Түүнчлэн гэр бүлийн зөвлөгөөг ч алба хаагчдад өгч ажилладаг аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)