
Нийслэлийн хэрэглэгчдэд зориулан өнгөрсөн намар “Жаст Агро” компани нийт 9420 тонн нөөцийн мах бэлтгэн худалдаанд гаргасан боловч өчигдрөөс албан ёсоор борлуулалтыг нь зогсоосон байна. Энэ жилийн нөөцийн мах нь үнийн зохиомол хөөрөгдлөөс хамгаалж, махны үнийг тогтвортой байлгаж чадсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. “Жаст Агро” компанийн захирал Ш.Батхишиг “Нийт бэлтгэсэн нөөцийн махнаас ямааны 600 тонн, хонины 200 тонн мах агуулахад үлдсэн байгаа. Иргэд хүсвэл манай мах борлуулах төвөөс нөөцийн мах худалдан авах боломжтой. Харин бусад нөөцийн махны цэгүүдийн худалдааг зогсоосон. Үлдэгдэл 800 тонн нөөцийн махыг цэргийн анги болон уул уурхай, барилгын компаниудад худалдахаар болсон” гэв. Түүнчлэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас ирэх намрын нөөцийн махны бэлтгэх хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
24tsag.mn