
Өнгөрсөн сарын 20-оос зуслангийн айлуудад хогны уут тарааж эхэлсэн билээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XIX, XX хорооны нийт 3500 өрх айлд 50-иад
мянган уут , Чингэлтэй дүүрэгт байрлах Майхан толгой, Ойн булаг,
Шадивлин, Яргайт зэрэг арав гаруй зуслангийн 5700 өрхөд 85 мянга орчим
уутыг тараасан байна. Үүнтэй холбогдуулан зориулалтын хогны уутанд хогоо
хийгээгүй газруудын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нь олгохгүй
байхаар болжээ. Монгол Улсын Засгийн газраас санаачилсан хог хаягдлын шинэ төсөл болох ногоон хогны уутны хэрэгжилт, тараалтын ажилд улсаас гурван тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Цаашид хогны уут тараах ажил үргэлжлэх юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)