Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажил 10 сард бүрэн дуусна

2013-7-17
0
ЖИРГЭХ

    өвөлжилтНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудаар орж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК нь нийслэлийн найман дүүрэг Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 242,600 гаруй хэрэглэгчтэй эрчим хүчний ууган компаниудын нэг юм. Хотын цахилгаан эрчим хүчний ачаалал жил бүр  нэмэгдэж байгаагаас шалтгаалан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахын тулд засвар шинэчлэлтийн томоохон ажлуудыг цаг алдалгүй хийх шаардалгатай байгаа тухай хотын даргад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн удирдлага танилцуулсан юм. 

    Өдөрт л 300 гаруй иргэн хотын иргэншил авч, сард 8000-10 000 айл  шинэ суурьшлийн бүсэд бууж байгаа учраас Улаанбаатар хотын алслагдсан хорооллуудыг цахилгаанаар бүрэн хангаж чаддаггүй байна. Тиймээс зарим үед цахилгааны хүчдэл муу байх тохиолдол байгаа гэнэ. Зөвхөн өнгөрсөн өвөл гэхэд л гэр хорооллын зарим хороодод цахилгааны эрчим хүчний ачаалал 41,3 хувьд хүрч байсан байна.  Өнгөрсөн оны хувьд хамгийн их ачааллатай гэр хороолол нь Баянхошуу байсан бол шинээр орон сууц, оффис, томоохон хэмжээний үйлчилгээний барилга ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан хотын төвийн урд болон зүүн хагасын ачаалал 23,3хувиар тус тус нэмэгджээ.

    Ер нь өвлийн ачааллын оргил цагаар 80-аас дээш хувь ачаалагдсан трансформатор  238 байсны 67 нь 100-аас дээш хувь буюу хэт ачаалагдаж байсан, ирэх өвөл үүнээс илүү ачаалалтай байх төлөв ажиглагдаж байна гэдгийг “Улаанбаатар цахилгаан түгээх” ХК-ийн удирдлага онцлон хэллээ. Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд гэр хороололд шинээр шугам трансформатор нэмж суурилуулах, хотын төвд дэд станц барьж ашиглалтад оруулах, гэр хороололд 35 кВ-ын дэд станцууд нэмж барих, ашиглалтын хугацаа дууссан хуучирсан шугам сүлжээ, дэд станцуудыг шинэчлэх, Улаанбаатар хотын төлөвлөлтөд цахилгаан шугам сүлжээний төлөвлөлтийг дэлгэрэнгүй тусгаж оруулах зэрэг олон ажлыг эхлүүлэх  шаардалгатай болжээ. Хотын дарга эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлээ. Мөн дэд станц барих газрыг судлан, боломжтой газрыг тогтоохыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус компани өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд олон засвар шинэчлэлтийн ажлуудыг эхлүүлээд байгаа бөгөөд 10 сарын дунд гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
 
Дулааны шугамын хамгаалалтын зурваст газрын зөвшөөрөл олгохгүй байхыг хүслээ
 
    Нийслэлчүүдийг дулаанаар хангагч байгуулллага бол “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК юм. Энэхүү компанийн үйл ажиллагаатай хотын дарга танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай санал солилцсон юм.

    Улаанбаатар хот өрөгжихийн хирээр ачаалал улам нэмэгдэж одоогоор дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийн нийт ачаалал 1585 Гкал/ц байгаа юм байна. Цаашид холбогдохоор хүлээгдэж байгаа хэрэглээг тооцож үзэхэд  ирэх жилээс эх үүсгүүрийн хүчин чадлын дутагдалд орох төлөвтэй байна гэж  тус компанийн гүйцэтгэх захриал Р.Хайдав хэллээ.  Сүүлийн жилүүдэд хотын хэрэглэгчдэд түгээсэн дулааны эрчим хүчний хэмжээ жилд дунджаар 2.5-3.0 хувиар өсжээ. Мөн дулааны шугамын хувьд ч байдал хэцүүхэн байгааг хотын даргад тэд дуулгалаа. Тодруулбал 35-аас дээш жил ажилласан эдэлгээний хугацаа дууссан шугам нийт шугамын 15.2 хувийг эзлэж байгаа бол 25-35 жил ажилласан 76.4 км  шугам байгаа юм байна. Энэ нь  нийт шугамын 20,4% ийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд дулааны төв шугам тоноглолд ашиглалтын явцад 64 гэмтэл гарсан бөгөөд  эдгээр гэмтлүүдийн ихэнхи нь хугацаа нь дууссан насжилт ихтэй шугамуудтай холбоотой байжээ. Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны хэрэглээ эрс өсч байгаагаас хотын зүүн хэсэгт дулаан хангамж доголдох магадлалтай болсон байна. Тиймээс  Баянзүрх дүүрэг, Зайсан орчим болон 11,12,13,15,16 дугаар хороолол чиглэлд дулааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоогоод байгаа юм байна. Тиймээс цаашид дулааны шугамуудыг өргөтгөх шинэчлэх ажлуудыг хэд хэдэн газарт хийх шаардалгатай гэлээ.

    Мөн өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар дулааны шугамын хамгаалалтын зурвас тогтоож одоогоор 374  км дулааны шугамд хамгаалалтын зурвас тогтоогоод байгаа юм байна.  Хамгаалалтын зурвас гэдэг нь  засвар үйлчилгээ хийх боломжийг хангасан зай аж. Тиймээс хамгаалалтын зурваст байшин барилга барих нь “Эрчим хүчний тухай” хууль болон бусад дүрэм журмын дагуу хориотой байдаг юм байна. Гэвч одоогоор хамгаалалтын зурваст 300 гаруй барилга, объект байгаа бөгөөд эдгээрийн 33 нь дулааны төв шугам дээр баригдсан барилга юм байна. Дулааны шугамын хамгаалалтын бүсэд барилга барих нь шугам тоноглолыг өргөтгөх, засвар үйлчилгээ хийхэд ихээхэн хүндрэл учруулдаг гэж дулааны инженерүүд тайлбарлаж байлаа. Тиймээс яаралтай засвар үйлчилгээ хийх үед хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүйд хүрч, дулаан тасалдах магадлал нэмэгдэх аюултай гэлээ. Тиймээс  дулааны шугамын хамгаалалтын зурвас, шугам дээр газрын зөвшөөрөл олгохгүй байх, олгогдсон зөвшөөрлүүдийг цуцлахыг хотын даргаас тэд хүслээ. Дулаан түгээх сүлжээ ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргаж дулааны шугамын хамгаалалтын бүсэд барьсан  12 барилгыг одоогоор буулгаж шилжүүлжээ.  Хотын дарга нийслэлчүүдийг өнөтэй, дулаан өвөлжүүлэх үүргийг хүлээн ажиллаж байгаа дээрх байгууллагын тулагмдсан асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ энэ үеэр хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 31 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 52 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 57 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    21 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 27 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК