Цахилгаан тээвэр компаниас "Эко шөнийн тээвэр" төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж эхлээд байгаа билээ. Туршилтыг энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 11-ны өдрийг хүртэл явуулах юм байна. “Эко шөнийн тээвэр”-т Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханийн материал-Офицеруудын ордон” маршрутаар тус бүр хоёр тролейбус явж байна. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23.00-05.00 цаг хүртэл явах бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих юм. Офицерийн ордон-Ханын материал чиглэлд тролейбус 40 минутын зайтай явах бол III, IV хороолол-БММЗ чиглэлд 25 минутын давтамжтайгаар иргэдэд үйлчилж байна. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс дээрхи тээврийн хэрэгслүүдийг бүрэн камержуулж, GPS суулгажээ. Туршилтын хугацаа дууссаны дараа төслийн үр дүнг хэлэлцэж цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм байна. А.Наранцэцэг



















































Сэтгэгдэл (5)