
Нийслэлийн засаг даргын нэрэмжит "Тал нутгийн марафон-2013" олон улсын тэмцээн энэ сарын 21-нд Цонжинболдогт болно. Уг тэмцээний бүртгэл өнөөдрөөс 20-ыг хүртэл үргэлжилнэ. Тэмцээд оролцох зай төрөл 1500 м охид, хөвгүүд 15 нас хүртэл, 3000 м эрэгтэй, эмэгтэй 60-аас дээш насны, 5000 м эрэгтэй, эмэгтэй 50-60 насныхан оролцох бол 10 км, 21 км нас харгалзахгүй оролцох боломжтой.
24tsag.mn