
ЗЦГ-аас улсын хэмжээнд зам тээврийн осол гэмтлийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ оны хагас жилийн байдлаар 928 зам тээврийн ослын гэмт бүртгэгдсэн байна. Үүнийг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулбал 3,4 хувиар буурсан үзүүлэлт аж. Үүнээс 139 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан бөгөөд энэ нь өнгөрөгч мөн үеэс 24,5 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Мөн ослын улмаас 498 хүн гэмтэж бэртжээ. Зам тээврийн ослоос болж амь насаа алдсан болон гэмтэж бэртсэн хүний тоо буурсан хэдий ч эд материалтай холбоотой ослын дуудлага өсөлттэй байгаа аж. Мөн хүн мөргөсөн гэсэн дуудлага цагдаагийн байгууллагаар шалгагдах нь буурсан байна. Энэ нь даатгалын байгууллагууд хохирлыг нь шийдвэрлэдэг болсонтой холбоотой гэж албаныхан хэллээ.
А.Наранцэцэг