
Мэргэжлийн хяналтын байгууллага нь 2013 онд нийтдээ 5 зорилт дэвшүүлснээс өнөөдрийн байдлаар 70 хувийг нь бүрэн хангаад байна. Эхний хагас жилийн байдлаар нитдээ 23702 удаагийн шалгалт хийснээс, илрүүлсэн 67970 зөрчлийн 43899 зөрчлийг арилгуулаад байна. Шалгалтыг авч үзвэл 52.6 хувь нь төлөвлөгөөт, 43.8 хувь төлөвлөгөөт бус, 3.5 хувь гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хяналт шалгалт 9.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан энэ оны үр дүнгийн гэрээний биелэлт эхний хагас жилийн байдлаар 67,8 хувь, системийн хэмжээнд биелэлт дунджаар 83.1 хувь байгаа нь хяналтын байгууллагын шинэчлэл тодорхой үр дүнд хүрч болохыг харуулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/