
Нийслэлийн замын хөдөлгөөнийг телекамераар хянаж зохицуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч илэрсэн зөрчлүүдийг хэрхэх нь тодорхойгүй байсан. Тиймээс шуурхай удирдлагын төвөөс камерын хяналтаар илрүүлсэн зөрчлүүдэд хариуцлага ноогдуулах тогтолцоог баталжээ. Ингэхдээ зөрчил гаргагчийн зөрчил гаргаж байгаа зураг, тээврийн хэрэгслийн дугаарыг нь баталгаажуулан авч тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулын хуудсыг хүргүүлэх аж.
Хэрэв тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэр эзэнгүй байсан тохиолдолд тухайн хороон дээр нь хүргэж өгөхөөс гадна хаяг байршил нь буруу тохиолдолд тээврийн хэрэгслийн санд бүртгэж аван эргээд хариуцлага тооцох юм байна. Мөн ЗЦГ-аас замын цагдаа газар дээр нь торгож бэлэн мөнгө авдаг асуудлыг болиулахаар тодорхой ажлуудыг хийж эхлээд байгаа бөгөөд энэ ажлыг ирэх есдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ.
А.Наранцэцэг