
Өнөөдөр ЗЦГ-аас улсын хэмжээнд зам тээврийн осол гэмтлийн нөхцөл байдал ямар байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хөдөө орон нутагт гарсан зам тээврийн осол гэмтлүүдийн дийлэнхи хувийг мотоциклын осол эзэлж байгаа аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар зөвхөн мотоциклтой холбоотой осол гэмтлээр 39 хүн амь насаа алдсан байна. Тэр дундаа хятад мотоциклтой холбоотой осол гэмтлүүд ихээр гарч байгааг албаныхан анхаарууллаа. Манай улсад хэрэглэгдэж байгаа мотоциклын 95 хувь нь хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклууд байгаа бөгөөд тэдгээр нь хөдөөний шороон зам дээр бус асфальтан зам дээр явах зориулалттай байдаг аж. Тиймээс зориулалтын бусаар хятад мотоциклыг ашигласан нь хүний аминд ихээр хүрэх болжээ.
А.Наранцэцэг
Сэтгэгдэл (1)