Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ах дүү, эхнэр нөхөр, найз нөхдүүд хоорондоо байраа зарсан хуурамч гэрээ хийж 8 хувийн зээлийг авч эхэлжээ

2013-7-18
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн сараас хэрэгжиж эхэлсэн найман хувийн хүүтэй орон сууцны зээлээр гэр бүлийн бизнес хийгчид гарч ирэн байрны үнийг хөөрөгдүүлж байна гэсэн мэдээлэл бидэнд ирлээ.
   найман хувийн хүүтэй Өнгөрсөн сараас хэрэгжиж эхэлсэн найман хувийн хүүтэй орон сууцны зээлээр далимдуулан гэр бүлийн бизнес хийгчид гарч ирж байрны үнийг хөөрөгдүүлж байна гэсэн мэдээлэл бидэнд ирлээ.

Арилжааны 14 банкаар хийгдэж буй тус зээл нь анх бага дунд орлоготой хүмүүст зориулагдаж гарсан. Гэтэл урьдчилгаа төлбөр өндөртэйгээс болж иргэд уг зээлд өргөн хүрээтэйгээр хамрагдаж чадахгүй байгаа. Учир нь өнөөдөр  бага дунд орлоготой иргэдийн маш цөөхөн хувь нь байрны урьдчилгаа болох 30-40 сая төгрөгийг бэлнээр өгч орон сууцандаа орох чадалтай байгаа юм. Тэгэхээр сарын хэрэгцээний мөнгөө арай ядан хүргэж байгаа залуу гэр бүлүүдээс "май" гээд 30-40 сая төгрөг өгөх нь цөөхөн.

Өнөөдрийн байдлаар энэхүү орон сууцны хөнгөлттэй зээлийг 1670 иргэн авсан гэсэн албан ёсны тоо баримт байна. Харин дээрх иргэдийн нилээдгүй хувь нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг далимдуулан хувийн бизнесээ цэцэглүүлж байна гэж  эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Үүнийг ч сүүлийн үед нотариатын газрууд байр зарах иргэдийн оочерт их дарагдаж байгаагаас харж болох юм.

 Тодруулбал, найз нөхөд, хамаатан саднаараа хамтран шинээр ажил эхлүүлэх эсвэл эрхэлж буй бизнесээ өргөжүүлэх мөн бас бус юманд мөнгийг хэрэглэхийн тулд байруудаа бие биенийхээ нэр дээр шилжүүлэн хуурамч гэрээд хийж зээл авч байгаа аж. Өөрөөр хэлбэл найз нөхөд, ах дүү хамаатан садан нар хоорондоо наймаа хийсэн гэсэн хуурамч гэрээ хийж  найман хувийн зээлд хамрагдан мөнгийг нь хамтарч ашиглаж байна гэсэн үг юм.

Хамгийн гол нь энэ мэт ах дүүгийн наймаа гэр бүлийн бизнесээс болж зах зээл дээрх байрны үнэ улам өсч байгаа юм.  Тухайлбал өнгөрсөн жил Улсын их дэлгүүрийн ойролцоо хоёр өрөө байр 70 сая төгрөгийн үнэтэй байсан бол одоо 130 сая төгрөгийн ханштай болсон байна. Харин 40 мянгатын нэг өрөө байр 40 сая төгрөг байсан одоо 70 сая төгрөг болсон  байна. Ах дүү, хамаатан садан, найз нөхөд нэгнийхээ нэр дээр байраа шилжүүлсэн болж улсаас их хэмжээний мөнгө авч суугаа эдгээр нөхдийн ард байрны үнэ хэдэн дахн зохиомлоор өсч байна.

Цааглаад найман хувийн зээлийг дагаж эдийн засгийг унагаасан энэ далд үйлдэл нь улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлж байгааг эдийн засагчид ярьж байна. Уг нь Барилга хот байгуулалтын яам, ОССК, ШӨХТГ хамтран байрны үнэнд нэг бүрчлэн хяналт шалглат хийн хөөсрөлт байгаа үгүйг нь тогтоож үнийг нь бууруулна гэж байсан ч хэлсэн ажлаас нь нэг ч хэрэгжиж эхлээгүй байна. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Орон сууцны үнэнд шалгалт хийхэд байрны үнэ айхтар үнэтэй биш байна лээ” гэж саяхан ярьж явсан. Хоёр өрөө байр 100 сая хол гарсан төгрөгийн үнэтэй байхад ШӨХТГ-ын дарга "айхтар үнэтэй биш байна" гэж ярьж болох уу. Эсвэл байрны одоогийн үнэ О.Магнай даргад тийм их хэмжээний мөнгө биш юм уу.

Ямартай ч байрны үнийг зохиомлоор өсгөж байгаа энэ мэт бизнес хийгчид болон байрны ченжүүдэд даруй арга хэмжээ авахгүй бол улсын эдийн засаг доройтож, иргэдэд хүндрэл учрахаар байна.

Орон сууцны найман хувийн хүүтэй зээлд  Засгийн газар Чингис бондоос эхний ээлжинд 800 тэрбум төгрөг оруулж төслийг хэрэгжүүлж байгаа. 2012 оны байдлаар манай улсын нийт хүн амын 23,8 хувь, Улаанбаатар хотын хүн амын 40 хувь нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг аж. Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох, иргэдийг орон сууцжуулах зорилгоор эл журмыг баталсан гэдэг ч энэ бүгдийг замбараагүй болгож хүмүүс цаагуур чинь их байна.
Т.Энхэлээ


0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (103.11.194.106)
    Цалингаа нэмээчээ мах авч идэж дийлэхээ байлаа. Засгийн газар минь.
    2013 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.11.194.106)
    Байрны үнэ дийлдэхээ больсон шүү дээ. Бүгдээрээ сайхан гэр хороололдоо хамтдаа амьдарцгаая
    2013 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.11.194.106)
    Байрны үнэ дийлдэхээ больсон шүү дээ. Бүгдээрээ сайхан гэр хороололдоо хамтдаа амьдарцгаая
    2013 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.11.194.106)
    Байрны үнэ дийлдэхээ больсон шүү дээ. Бүгдээрээ сайхан гэр хороололдоо хамтдаа амьдарцгаая
    2013 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (89.0.33.21)
    Altanhuyag terguutenguut iim l um hiihiimdoo, sorog ur dagavrii ni er bodoltsoj uzeegui, songuulin show bolgoj neeh um hiij bgaa, ehluulj bgaa dur uzuulsen helbertenguud! Yaag heregtei, bair shaardlagatai ard tumend hereg bolj bgaam 1 algadaa!!!
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • miga (126.44.148.145)
    XUULI GEJ YUM MGL -D BGVI BNA ... DEEP BGAA CAID DAPGA NAP GADNAAC MONGO GUIJ UILJ ABAAD OORTOO GADAADIIN BANK-ND XIIX AJIL XIIJ BNA..
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • Sain shalga (213.166.199.66)
    Naad man iin muu muuhai bvhniig garguud hiij sursan bvlegleliin bodlogo monoos mon shvv . Ted yaj ardchilsan namiin ard tvmend tusyai bodlogiiig yaj unagaj . Zavhruulah tuhai l bodoj bgaaa . Shvvvv .
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin (180.149.97.1)
    ene yaag unen bichij 45 saya bsan bair 8 huvi batlagdsanii daraa 65 saya bolchood bna arai denduu yum iim uneer bair avch bhaar eej aaviihaa bairiig hudaldaj avaad zeel avaad teruugeeree eej aav 2 too baishin bariad ugchii gej bodson chin bas bolohgui gene. yaasan hetsuu yum bee uul ni zaluu humuus bairtai l bolj bgaa yumsan
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • Jagaa (27.123.214.113)
    Yagaad bolohgvi gej tertee terg i hudaldah hudaldan avah geree hiij monho avch ogoltsoj bgaa nohtsold ah duu amrag sadan baih ni huuli bus bish. Chi hamaatnaasaa ym hudaldaj avch uzeegvi gej vv
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin (91.82.129.192)
    hudlaa hardlaga bn
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.18.40)
    Үнийг зохиомолоор өсгөсөн тохиодолд талууд бараг шийтгэнэ гэрээндээ заасан бгаа ш дээ Магнай мэдэж бгаа байлгүй
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • aabanbeeben (202.70.34.56)
    Байр зарсан мэтээр найз нөхөд хамаатан садан байрны ордерийг шилжүүлэхэд байрны үнэ яахаар өсдөг юм бэ. Эдгээр хүмүүс шинэ байранд бодит эрэлт болж чадахгүй тул энэ үйлдэл байрны үнэд нөлөөлөхгүй. Харин байрны ченжүүд, мөнгөтэй ч шаардлагагүй хүмүүс байргүй хүний нэр дээр байр авбал эрэлтэд нөлөөлнө.
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • kkkkkkkkkkk (202.70.46.200)
    bairnii chenjees dor uhaantai zasag baih uu
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.70.47.42)
    Neg hunii ner deer 3-s deesh bair baih yosgui gechihed l bolno dooo uul ni.
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • Залуу боловсролтой ажилтай ээж байна (202.131.230.218)
    Тэнэг новшнуудаа олон залуу хүмүүст тэр бэлэн зэлэн 30-40 сая урьдчилгааны мөнгө чинь байхгүй за. Худлаа 8 хувьтай зээл гээд байхаас байрны үнэ нь өсөөд дээрээс нь урьдчилгаа төлбөрийг нь төлж чадахгүй байхад энэ хуультай хуульгүй ялгаа алга мэдэв үү
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • z (112.72.12.67)
    enhbayriig l hooj guigeed baihaas shineer gaaraad bga ene metiin humuusiig hatuu arga hemjee abmaar yum iim humuusl ablagchidiig enhbayrshig humuusiig toruuleed bga yum shuu
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • Baga orlogoton (103.11.195.147)
    Ene bairnii chenjuud bolon zalilj mungu avaad bgaa ulsuudiig olj ilruulj arga hemjee avch tsegtsleh heregtei tednii huld ard tumen chiregdeh yosgui, bas bair heregtei bgaa humuusee olj zeelee uguh heregtei . Olon bairtai, bas bair avah chadal beltei humuust uguh yosgui baga orlogotoi irgedee demjij nudee olson ajil bolgoh heregtei. Bairnii uniin huurugdliig darj daruihan arga hemjee avch baij bair avah gesen baga orlogotoi irgediin ahuig demjih bolno shuu dee erh barigchidaa
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (119.40.99.8)
    ene oron suutsnii une moskvagiih shig l bolloo odoo buur. arai dendej bnaa. eniig ymr negen argaar zohitsuulah heregtei. erelt ih bgaa ch terendee taarsan une bas bh heregtei. huulichilj uguud zohitsuulalt hiij bolguumuuu???
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 31 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 52 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 57 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    21 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 27 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК