
Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Дээлтэй Монгол наадам энэ сарын 20-ны өдөр буюу бямба гаригт 12.00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болно. Жил бүрийн долдугаар сарын 13-нд уламлжлал болгон зохион байгуулдаг уг наадмыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтээр түр хугацаагаар хойшлуулан ирэх бямба гаригт зохион байгуулахаар болсон юм. “Дээлтэй Монгол” наадамд оролцохоор нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын салон, урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12.000 гаруй оролцогч бүртгүүлээд байна. Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, Монгол гэрийн үзэсгэлэн, үндэстэн ястны болон нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнүүдээс гадна “Дээлтэй Монгол Наадам”-ын үйл ажиллагааны үндсэн хэсэг “Монгол үндэсний хувцастай баярын жагсаал” болох
аж.
Т.Энхэлээ