Оюутан залуусыг цагийн ажилд хамруулах зорилготойгоор "Ажилтай орлоготой монгол залуу" хөтөлбөрийн хүрээнд "Ажлын гараа" төлсийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд оюутнууд тариа хураах, хадлан бэлтгэх, малчдын малын саравч барих, зам засвар, барилга, уул уурхай гээд олон салбарын ажлыг цалинтай гүйцэтгэх юм. Тэгвэл уг ээлжийн залуусын нэг хэсэг болох 15 оюутан өнөөдрөөс Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км хатуу хучилттай зам тавих ажилд гар бие оролцож эхлэх юм байна. Мөн Хөтөл дахь цементийн үйлдвэрт 30 залууг ажлуулах гэрээ хийгээд байгаааж. Оюунтнууд энэхүү хугацаанд 500 мянган төгрөгийн цалин авахаас гадна тухайн ажилласан байгууллагаас 200-250 мянган төгрөгийн урамшуулал авах боломжтой ажээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































