
Одоогоор Сүхбаатар дүүрэг дэх Нийслэлийн засаг захиргааны 5-р байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар байршлаа өөрчилж, Улаанбаатар хотын банктай байрны 10 давхарт шилжих гэж байна. Тендерт оролцогч, үйлчлүүлэгч та бүхэн ирэх даваа гараг буюу энэ сарын 22-ноос эхлэн шинэ байранд очих буюу 7575-7804, 7575-7810 утсаар харилцах боломжтой юм. Харин хаяг байршил хэрхэн солигдож байгаа талаар лавлах шаардлагатай бол 9929-8656 утсаар хандана уу
гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.