МАН-ын Бага хурал ирэх бямба гаригт болох байсан ч аймгуудын наадмаас болж хойшилсон билээ. Тэгвэл тус намын Бага хурал ирэх наймдугаар сарын 3-4-нд болох гэнэ. МАН-ын залуус Бага хурлыг наадмаас өмнө зохион байгуулахыг удирдлагуудаасаа шаардаж байсан ч наадамтай дахвхцаж байгаа учир энэ сарын 20-нд гэж товлосон билээ. Наймдугаар сарын эхэн болтол хойшлуулсан шалтгаан нь бас л аймгуудын ойн баяр, наадамтай холбоотой гэнэ. Энэ нь гишүүдийн ирц бүрдэхгүй байх нөхцлийг бүрдүүлж магадгүй учир ийм шийдвэр гаргажээ.Т.Энхэлээ



















































