Өнөөдөр Хөвсгөл далайн хөвөөнд “Цэнгэг далай, цэнгэг ус” нэртэй олон улсын форум болж байна. Монголын зүүний хүчний холбооноос санаачлан зохион байгуулж байгаа уг форумаар Хөвсгөл далайн ундны усны нөөцийг цэнгэг хэвээр нь хадгалж үлдэх тухай хэлэлцэх юм. Хурлын үеэр МХЕГ-аас Хөвсгөл далайд хийсэн хөрсний бохирдлын талаарх сүүлийн таван жилийн судалгааны дүнг танилцуулах бөгөөд далайд живсэн машинуудыг цэвэрлэх арга замын талаар ярилцах юм. Мөн тус форумд ОХУ, БНХАУ, Солонгосын 20 гаруй эрдэмтэн судлаач хүрэлцэн ирж оролцож байгаа аж. Гадны судлаачид Хөвсгөл далайг хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөө өгөх юм. Т.Энхэлээ



















































