Үндэсний төв архивынхан энэ сарын 20-ны бямба, 21-ны ням гаригт ажлын цагаар ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Учир нь өнгөрсөн онд батлагдсан "Ажилласан жил болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль"-нд заасны дагуу нийгмийн даатгалын хэлтэс, албад энэ оны наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл иргэдийн хүсэлтийг хүлээн авахтай холбогдуулан ийнхүү уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.Энэхүү хуульд 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй болон ажил хийсэн ч нийгмийн даатгал төлөөгүй, байгууллага нь татан буугдсанаас шимтгэл төлсөн хугацаа нь тасарсан зэрэг хүмүүст ажилласан жил, тэтгэврийн даатгалийн шимтгэлийг нь нөхөн төлүүлэхээр заасан юм.



















































