Дэлхийн 156 орны 13000 гаруй тамирчин оролцдог оюутны зуны 27 дугаар "УНИВЕРСИАД" их наадам өндөрлөлөө. Тус тэмцээнээс манай баг тамирчид гурван алт, зургаан мөнгө, 16 хүрэл нийт 25 медаль авч чансаагаараа 11 дүгээрт бичигдсэн байна. Баг тамирчид маань өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Тэднийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын оюутны спортын холбооныхон хүлээн авч, баяр хүргэв. Мөн тамирчид Чингис хаан онгоцны буудалд мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно. Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (2)