
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн газар өнөөдөр иргэдэд үйлчилэхгүй. Энэ нь хоёр өдөр улсын архивч, улсын бүртгэгч нарыг сургалтад хамруулж байгаатай холбоотой аж. Дээрх сургалт долдугаар сарын 20-н буюу маргааш болтол үргэлжилнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивыг ирэх сараас эхлэн цахимжуулах учраас холбогдох мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж эхэлсэн нь энэ аж.
Т.Энхэлээ