
Одоогийн байдлаар хүнсний захууд болон дэлгүүрт 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 8086 төгрөг, хонины цул мах 8100 төгрөг, үхрийн /ястай/ мах 8986 төгрөг, үхрийн цул мах 10286 төгрөг, ямааны мах 6167 төгрөг, адууны мах 6620 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Мөн түүнчлэн хүнсний гол нэрийн барааны үнэ өнгөрсөн сарынхтай харьцуулахад тогтвортой байгаа хэдий ч долоон хоногийн өмнөхөөс 0.1 хувиар өсчээ. Тухайлбал цагаан будааны үнэ 1.8 хувиар өссөн бол будаа, элсэн чихрийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурчээ.
А.Наранцэцэг
Сэтгэгдэл (5)