
Шинэ аварга Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх "Сэлэнгэ түмний талархлын баяр наадам" Сүхбаатар суманд наймдугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Уг наадмын үеэр Үндэсний 128 бөхийн барилдаан болж, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харваа тус тус явагдах юм байна. Г.Эрхэмбаяр аваргад зориулсан хүндэтгэлийн барилдаанд Сэлэнгэчүүдийг өргөнөөр оролцохыг нутгийн захиргаанаас уриаллаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)