Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн баяр эдгээр өдрүүдэд тохиож байна. Өнөөдөр хил хамгаалах байгууллагын баярын хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд боллоо. Баярын хурлын өмнө манай улсад хилийн алба хэрхэн үүсч хөгжсөн түүх болон өнгөрсөн 80 жилийн хугацаанд төрөн гарсан хилчин баатруудын тухай үзэсгэлэнгийн нээлтийг хийсэн юм.

Тус хуралд ХХЕГ-ын удирдлагууд болоод ахмад хилчид, БНХАУ, ОХУ, Энэтхэг зэрэг гурван улсын хил хамгаалах байгууллагын зочид төлөөлөгчид уригдан оролцож байна.

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол улсад орчин үеийн Хил хамгаалах алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо дархан хилийн хамгаалах ариун үйл бодит хувь нэмэр оруулж буй нийт бие бүрэлдэхүүн болон та бүхний гэр бүл төрөл төрөгсдөд чин сэтгэлийн халуун баяр хүргэж эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе...” гэж баярын мэндчилгээ дэвшүүлсэнийг түүний бие төлөөлөгч хурлын үеэр толилууллаа. Баярын хурлын дараа Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан концерт тоглоно.

А.Наранцэцэг

Сэтгэгдэл (2)